Чех улсад энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, уулархаг нутгаар цас орох төлөвтэй байгааг тус улсын Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Намрын харьцангуй дулаан өдрүүдийн дараа ийнхүү цаг агаарын нөхцөл байдал огцом өөрчлөгдөх төлөвтэй байна.
Ажлын өдрүүдэд агаарын температур өдөртөө 17-18 хэм хүртэл дулаарах аж. Долоо хоногийн эхээр өглөөдөө бага зэрэг жиндүү, цочир хүйтэрсэн ч хамгийн хүйтэн шөнө нь өнгөрсөн тул ойрын өдрүүдэд температур харьцангуй тогтвортой, ихэнх нутгаар нартай байх төлөв гарчээ. Харин тус улсын зүүн хэсгээр манан бууж, зарим газраар бага зэргийн бороо орох магадлалтай.
Харин амралтын өдрүүд дөхөхөд үүлшиж, нийт нутгаар хөрөх хандлага ажиглагдана. Цаг агаарын урьдчилсан төлөв одоогоор бүрэн тодорхой болоогүй ч агаарын температур огцом буурч, борооших төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулав.
Өндөр уулын бүс нутгуудад өвлийн уур амьсгал эрт орж, зарим газарт температур тэгээс доош буух төлөвтэй байна. Үүний улмаас бороо цас болон хувирч, цасан шамарга үүсэж болзошгүйг дурджээ. Гэхдээ их хэмжээний цас удаан хугацаанд тогтохгүй бөгөөд зөвхөн хөнгөн цасан бүрхүүл тогтох магадлалтай байна.