Их Британид 20,000 гаруй оюутанд буруу олгосон амьжиргааны зээл, тэтгэлгээ нэн даруй буцаан төлөхийг мэдэгдэв. Эдгээр оюутнууд бүгд амралтын өдрөөр хичээллэдэг бөгөөд Оюутны зээлийн компани (SLC) болон их сургуулиудаас нь тэдний сургалт амьжиргааны зээл, хүүхэд асрах тэтгэлэгт хэзээ ч хамрагдах ёсгүй байсан тухай албан бичиг хүлээн авчээ. БиБиСи-д ирсэн SLC-ийн нэгэн захидалд их сургууль буруу мэдээлэл өгсөн бөгөөд ‘харамсалтай нь та зөвхөн амралтын өдрөөр хичээллэдэг гэдгийг бидэнд хэлээгүй’ гэжээ. Уг захидалд ‘илүү олгосон’ аливаа төлбөрийг буцаан төлөх ёстой гэж заасан байна. Лондон Мет, Бат Спа, Лийдс Тринити, Саутхэмптон Солент, Оксфорд Брүүкс зэрэг 15 их сургууль, коллежийн сургалтууд энэхүү асуудалд өртсөн байна. Эдгээр сургалтууд нь амралтын өдрүүдэд танхимын хичээлтэй, зарим нь долоо хоногийн турш онлайн хичээлтэй байжээ. Оюутнууд эдгээр сургалтад хамрагдаж, амьжиргааны зээл, зарим тохиолдолд хүүхэд асрах тэтгэлэг авсан байв.
Их Британи: 22,000 оюутан буруу олгосон зээлээ буцаан төлнө
4 сар 9, 2026
1 мин уншина