Израиль Ливаны нийслэл Бейрут хотод агаарын дайралт хийсний дараа Ливанчууд дайн ‘улам дордож’ болзошгүй хэмээн эмээж байна. АНУ болон Иран гал зогсоох хэлэлцээрт хүрснээ зарласны дараахан Израиль Хезболлахын бай гэгдэх цэгүүдэд дайралт хийжээ. Энэ нь одоогийн дайны хамгийн ширүүн агаарын дайралт байсан бөгөөд Израиль 10 минутын дотор 100 өөр байршилд цохилт өгсөн гэж мэдэгдэв. Дайралт урьдчилан сэрэмжлүүлэггүйгээр, өмнө нь дайралтад өртөөгүй хотын хэсгүүдэд болсон нь иргэдийн дунд айдас, түгшүүр төрүүлэв. Гал зогсоох хэлэлцээр Ливанд хамаарахгүй гэж АНУ, Израиль мэдэгдсэн тул баасан гарагаас Пакистанд эхлэх энхийн хэлэлцээ үр дүнтэй эсэх нь тодорхойгүй байна.
Бейрут хот дайны хамгийн ширүүн дайралтад өртөв
4 сар 9, 2026
1 мин уншина