Миний тохиргоо

Швед улс тодорхой нөхцөлд иргэншлийг цуцлах хуулийн өөрчлөлтийг батлав

Шведийн парламент тодорхой тохиолдолд иргэншлийг цуцлах боломж олгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Энэхүү зохицуулалт нь хууль бус үндэслэлээр тус улсын иргэншил авсан эсвэл онц ноцтой гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн давхар иргэншилтэй хүмүүст хамаарах юм.

Үндсэн хуулийн уг өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ иргэншлийг бодитоор цуцлахаас өмнө Шведийн Иргэншлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа ажээ.

Засгийн газрын тусгай судалгааны комисс 'SOU 2026:21' тайландаа холбогдох хуулийн төслүүдийн саналыг тусгасан байна. Уг саналд хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг 2028 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд одоогоор эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Дэвшүүлж буй төсөлд Швед болон өөр улсын давхар харьяалалтай хүмүүсийн иргэншлийг цуцлах зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ тухайн хүний иргэншлийг цуцалснаар харьяалалгүй хүн болгон үлдээх нөхцөл үүсвэл иргэншлийг нь цуцлахгүй байхаар заасан байна.

Шведийн Шилжилт хөдөлгөөний газар хуулийн төслийн явцыг ажиглаж байгаа бөгөөд санал эцэслэн батлагдвал шинэ дүрэм журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.

Swedish Migration AgencySwedish Migration Agency · Эх сурвалж