Мягмар гарагт болох Мельбурны цомын гарааны сугалаа явагдаж, оролцогч хүлгүүдийн байрлал тодорхой болов. Уралдааны гол найдвар Пойнт Оф Ло 9 дэх гарааг татсанаар фаворит хэвээр үлдсэн бол 18 дахь хаалтыг сугалсан Ирландын хүлэг Трастёринстинкт бага зэрэг ухрах магадлалтай боллоо. Ирландын энэхүү хүлгийг 2020 онд Верри Эллеганттай түрүүлж байсан Жэймс Макдоналд унах юм.
Энэ жилийн хамгийн хүнд ачааг Ирландын дасгалжуулагч Жозеф О'Брайены бэлтгэсэн Сонс Энд Лаверс үүрэхээр болжээ. Тэрбээр 2017 оны тус уралдаанд Рекиндлингээр түрүүлж байсан туршлагатай билээ. Энэ улиралд Саудын Арабт түрүүлж гараагаа эхлүүлсэн Сонс Энд Лаверсыг уралдаанч Дилан Браун Макмонагл залах юм.
Өнгөрсөн 2024 онд 91 долларын магадлалтай байхдаа гэнэтийн ялалт байгуулсан Найтс Чойс хүлэг дуучин уралдаанч Робби Доланы хамт дахин уралдахаар ирлээ. Тус хүлэг аравдугаар сарын 10-нд Хөрбэрт Пауэр Стейкст гуравдугаар байр эзэлсэн боловч Колфилдын цомд Кингсвүүдээс 10 биеийн зайгаар хол хоцрон 14 дүгээр байранд оров.
Өнгөрсөн жилийн уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан Миддл Иртийг хоёр удаагийн аварга Марк Захра сойно. Энэ долоон настай морь өмнөх бэлтгэлдээ 5.4 биеэр хоцорч Колфилдын цомд есдүгээрт орсон бол Кокс Плейтэд найман биеэр хоцорч наймдугаар байр эзэлсэн үзүүлэлттэй байна.
Алдарт дасгалжуулагч Гай Вотерхаусын хариуцаж буй Вобан өмнөх гурван цомоор 14, 11 болон зургаадугаар байр эзэлж байв. Жилийн өмнө 2025 оны гуравдугаар сарын 15-нд Скай Хай Стейкст түрүүлсэн энэхүү хүлэг сүүлд Жилонгийн цомд Пойнт Оф Логээс 6.2 биеэр хоцорч есдүгээрт барианд орсон билээ.
Английн дасгалжуулагч Рожер Варианы Энфжаар хүлэг 17 гараанаас 5 ялалт байгуулсан амжилттай ирж байна. Тус дасгалжуулагчийн хувьд 2014 онд Май Амбивалент хүлэг нь 17 дугаар байрт орж байсан бол энэ удаа Энфжаар Колфилдын цомд гуравдугаар байр эзэлснээр өндөр хүлээлт үүсгээд буй юм.
Сайарон Мейхэрийн бэлтгэсэн Роял Супремаси Колфилдын цомд 17 биеэр хол хоцорч 15 дугаар байрт жагссан. Харин түүний өөр нэг найдвар болох Вайн Дарк Си Caulfield Cup уралдаанд түрүүлэгчээс 6.6 биеэр хоцрон 11 дүгээрт орсон хэдий ч биеийн хүчний ачааллыг амжилттай давсан гэж үнэлэгдэж байна.
Крис Воллерийн Астерикс хүлэг Колфилдын цомд 7.1 биеэр хоцорч 12 дугаарт орсон нь найман настнуудын түүхэн амжилт давтагдахад хэцүүг харууллаа. Энэ уралдааны түүхэнд 1865, 1938 болон 2020 онуудад л ердөө гурван удаа найман настай морьд түрүүлж байсан билээ.
Өнгөрсөн жил 41 долларын бооцоотой байхдаа хоёрдугаар байрт орсон гүү Гуди Тү Шүүс дахин үзэгчдийг сорих гэж байна. Тэрбээр сүүлийн уралдаандаа нэмэлт 3.5 кг үүрсэн төдийгүй 2005 оноос хойш уралдсан 50 гүүнээс эхний 3-т орсон гуравхан хүлгийн нэг юм.
Сүүлийн үед бооцоо тавигчдын анхаарлыг ихээхэн татаж буй Хоупвелл Рок хүлэг Гүүдвүүдэд 2,816 метрийн зайд түрүүлсэн билээ. Нөгөө талд Жилонгийн цомын 2024 оны аварга Вансмүүтоператор сүүлийн уралдаандаа Пойнт Оф Логээс 9.4 биеэр хоцорч 11 дүгээрт ирсэн бол Воллерийн Соул Оф Спейн The Metropolitan уралдаанд Жужа Кибогоос 6.5 биеэр хоцорч 7 дугаарт барианд орсон юм.


