Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусаныг олон улсын аялал жуулчлалын томоохон төв болох ирээдүйтэйг CNN агентлаг нийтлэлдээ онцлон тэмдэглэв. Дэлхийн томоохон боомт хот байсан Бусан өдгөө өвөрмөц өнгө төрхтэй, бие даасан аяллын бүс болон өөрчлөгдөж байна.
CNN тус хотын хөгжлийн хурдацыг Сөүлтэй харьцуулахдаа 'Хэрэв Сөүл хот Нью-Йорк юм бол Бусан бол Лос-Анжелес' хэмээн тодорхойлжээ. Мөн Бусаныг илүү залуу, тайван бөгөөд чөлөөт уур амьсгалтай хот хэмээн үнэлсэн байна.
Хөгжлийн гол бүтээн байгуулалтын нэг нь Жагалчи захын ойролцоо, хуучин хотын захиргааны буурин дээр 500 метрийн зайд баригдаж буй Бусан Лотте цамхаг юм. Энэхүү цамхаг ашиглалтад орсноор тансаг зэрэглэлийн дэлгүүр, оффис болон дээд зэрэглэлийн зочид буудлууд нээгдэнэ.
Түүнчлэн Умард боомтын эрэг дагуу байрлах Бусаны дуурийн театр 2027 оны сүүлээр үүд хаалгаа нээхээр төлөвлөгджээ. Энэхүү барилгын зураг төслийг Норвегийн алдарт 'Снёхетта' архитектурын товчоо гаргасан байна.
Олон улсын аялагчдын дунд Бусан хотын эрэлт хэрэгцээ эрс өсөж байгааг аялал жуулчлалын статистик мэдээ харуулж байна. Тухайлбал, 'Expedia' платформ дээр Бусан хотын хайлт өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн бөгөөд 'Airbnb' тус хотыг энэ оны онцлох чиглэлээр нэрлэжээ.


