Туркийн цагдаа ням гарагт ЛГБТК баар, идэвхтнүүдийн гэрт нэгжлэг хийж, олон арван хүнийг баривчилжээ. Эрх баригчид энэхүү нэгжлэгийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зарласан ‘Гэр бүлийн арван жил’ хөтөлбөрийн хүрээнд хийсэн гэж мэдэгдэв. Энэхүү хөтөлбөр нь ‘хүүхдүүд, гэр бүлийн институт болон нийгмийн дэг журмыг хамгаалах’ зорилготой юм. Нэгжлэг нь ЛГБТК эрхийн төлөө тэмцэгчдийн дунд ихээхэн шүүмжлэл, болгоомжлолыг төрүүлээд байна. Хүний эрхийн байгууллагууд Туркийн засгийн газрыг ЛГБТК иргэдийн эрхийг хязгаарлаж байна хэмээн буруутгаж байна.


