Хүүхэд хүчирхийлэгч Сальвадор иргэний АНУ-ын иргэншлийг хүчингүй болгов

АНУ-ын Хойд Каролина мужид хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял шийтгүүлсэн 58 настай Исидро Арсенио Альварадогийн АНУ-ын иргэншлийг хүчингүй болгож, тус улсаас албадан гаргах шийдвэр гаргажээ. Сальвадор гаралтай тэрээр АНУ-ын иргэншлийг хуурамчаар авснаа хүлээн зөвшөөрсний дараа шүүгч түүнд хорих ял оноосон байна.