Миний тохиргоо

Хятадын хувьд АНУ Оросоос хавьгүй чухал гэж шинжээч онцлов

Ши Жиньпин Дональд Трампыг нисэх онгоцны буудал дээр онцгойлон, дотноор угтан авсан явдлын дараа Лондоны Кингс коллежийн Лау Хятад судлалын хүрээлэнгийн захирал, профессор Керри Браун хоёр гүрний харилцааны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн төвөгтэй харилцаа, Хятадын дипломат нөлөө болон хиймэл оюуны өрсөлдөөний талаар дүн шинжилгээ хийсэн байна.

Профессор Керри Браун 'Хятад бол дэлхийн дипломат харилцааны төв' хэмээн тодорхойлоод, Бээжин нь Орос, АНУ, Европ болон бусад бүс нутгийн удирдагчдыг нэг дор цуглуулах өндөр чадвартайг онцоллоо. Мөн тэрбээр Бээжин олон улсын түвшинд ер бусын уулзалт, хэлэлцээг зохион байгуулах чадвартай болж, ОХУ-д ч ихээхэн нөлөө үзүүлэх боломжтой болсныг тэмдэглэв.

Хятад улс Москваг дэмждэг хэдий ч стратегийн хувьд АНУ-ын ач холбогдол Оросоос хавьгүй өндөр гэдгийг Бээжин тодорхой ойлгож байгааг шинжээч хэлсэн үгэндээ онцолсон юм.

France 24France 24 · Эх сурвалж