Миний тохиргоо

Этиоп, Эритрейн олон жилийн маргааныг дипломат замаар шийдэх боломж бий юү?

Зүүн Африкийн хөрш орнууд болох Этиоп, Эритрей улсууд дахин бүрэн хэмжээний зэвсэгт мөргөлдөөний ирмэгт тулаад байна. Бүс нутгийн хурцадмал байдал даамжирч байгаатай холбогдуулан АНУ талуудыг яриа хэлэлцээ хийх замаар асуудлаа шийдвэрлэхийг уриаллаа.

Эритрей улс 1993 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш хоёр орны хооронд газар нутгийн маргаан тасралтгүй үргэлжилсээр ирсэн юм. Улмаар 1998-2000 оны хооронд цуст дайн дэгдэж байв. Талууд гал зогсоох хэлэлцээр байгуулсан хэдий ч бараг 20 жилийн турш дайны байдалтай байсан түүхтэй.

Хоёр улс 2018 онд Жиддагийн хэлэлцээрийг байгуулснаар энх тайван тогтсон ч үл ойлголцол бүрэн арилаагүй байна. Этиоп улс хөрш Эритрейг өөрийн Тиграй бүс нутаг дахь босогчдыг дэмжиж байна хэмээн буруутгаж буй юм. Харин далайд гарцгүй Этиоп улс Улаан тэнгисийн чухал боомтыг эзлэхээр төлөвлөж байна гэж Эритрей үзэж байна.

Олон жилийн гүнзгий зөрчлийг дипломат арга замаар шийдвэрлэх боломж байгаа эсэх асуудлаар Африкийн эвэр бүс нутгийн улс төрийн шинжээч Файсал Робле, 'Oxford Economics Africa' төвийн улс төрийн ахлах шинжээч Жервин Найду болон тус бүс нутгийн засаглал, аюулгүй байдлын асуудлыг судалдаг 'Sahan' судалгааны төвийн стратегийн зөвлөх Мэтт Брайден нар өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

Al JazeeraAl Jazeera · Эх сурвалж