Пүрэв гарагийн орой Инчон олон улсын нисэх буудалд Дананг руу хөөрөх гэж байсан Air Seoul компанийн онгоцонд гал гарчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд RS511 нислэгт зорчигчийн суудлын доор байсан цүнхнээс гал гарсан байна. Урьдчилсан байдлаар, галын шалтгаан нь цэнэглэгч банк байсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Онгоцонд 221 зорчигч, долоон нисэх багийн гишүүн байсан бөгөөд багийнхан галыг унтрааж, гал сөнөөгчид ирж шалгалт хийсэн байна. Азаар, энэ ослын улмаас хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртсэн хүн гараагүй. Air Seoul компани нөөц онгоц гаргаж, уг нислэг хоёр цаг 50 минутын хоцролттой хөөрсөн байна.
Инчон нисэх буудалд Дананг руу явах онгоцонд гал гарав
21 цагийн өмнө
1 мин уншина