АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын гурав хоногийн дээд хэмжээний уулзалт баасан гарагт өндөрлөлөө. Хэдийгээр уулзалтаас тодорхой үр дүн бага гарсан ч хоёр удирдагч харилцаагаа улам ойртуулахыг онцгойлон анхаарсан юм. Дэлхийн хоёр том эдийн засаг, цэргийн гүрэн хоорондоо ярилцаж, цаашид ч ярилцахаа амласан нь харьцангуй тогтвортой байдлын үе ирж буйг илтгэнэ гэж шинжээчид үзэв. Өнгөрсөн жилийн худалдааны дайн, хурцадмал байдал, зах зээлийн үймээн самуунтай харьцуулахад энэ нь чухал ахиц боллоо.