Японы хойд болон зүүн бүс нутагт есдүгээр сарын 9-нд агаарын байдал тогтворгүй хэвээр байх төлөвтэй байна. Өмнөх өдөр буюу есдүгээр сарын 8-нд Японы хойд хэсгээс баруун хэсэг хүртэлх өргөн уудам нутгаар агаарын байдал маш тогтворгүй болж, ‘богино хугацааны аадар бороо’ гэсэн цаг уурын гамшгаас урьдчилан сэргийлэх долоон удаагийн мэдээлэл гарч, орон нутгийн хэмжээнд хүчтэй аадар буужээ. Иймд есдүгээр сарын 9-нд ч агаарын байдал тогтворгүй байх тул нам дор газар үерлэх, гол мөрний ус гэнэт нэмэгдэх зэрэгт онцгой анхаарал хандуулахыг цаг уурчид анхааруулж байна.