2024 оны 2 дугаар сард Румын улсын эмнэлгүүд кибер халдлагад өртөж, улс даяар 100 гаруй эмнэлгийн компьютер сүлжээг салгахад хүргэжээ. Хакерууд алдартай эмнэлгийн программ хангамжаар дамжуулан Румынийн эрүүл мэндийн системд нэвтэрч, олон хүний амь насанд аюул учруулсан юм. Бухарестын Үндэсний Кибер Аюулгүй Байдлын Төв (DNSC) халдлагыг зогсоохын тулд эмнэлгүүдийг интернетээс бүрэн салгах тушаал өгсөн. Энэ нь хакеруудын тархалтыг зогсоож, халдлагын цар хүрээг тогтоох цаг хугацаа олгосон ч эмнэлгийн ажилтнууд бүх мэдээллийг бал, цаасаар бүртгэхээс өөр аргагүй болжээ. Сүүлийн үед эрүүл мэндийн салбар кибер халдлагын хамгийн их золиос болж байгааг АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо (ФБТ) мэдэгдсэн.