Европыг нөмөрсөн аагим халууны улмаас Францад өнгөрсөн пүрэв гарагаас хойш 40 хүн усанд живж нас барсан тухай Ерөнхий сайд Себастьян Лекорну мэдэгдлээ. Хэд хэдэн томоохон хотод агаарын температур дээд цэгтээ хүрч, Европын орнуудад халууны давлагаа оргил үедээ ирээд байна. Спортын сайд Марина Феррари Францын радиогоор ‘Халууны үед хяналтгүй газар сэлэх нь хөнгөн хуумгай хандах асуудал биш’ хэмээн анхааруулжээ. Франц, Испани, Итали улсууд халууны давлагаанд хамгийн их өртөв. Францад даваа гарагт зургадугаар сарын хамгийн халуун өдөр, мөн даваа гарагийн шөнө түүхэн дэх хамгийн халуун шөнө тохиож, дундаж температур 21.6 хэмд хүрснийг Метео Франц мэдээлэв. Тус улсын тал гаруй нутагт улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Үүний зэрэгцээ, Испанид гурав дахь өдрөө үргэлжилж буй халууны давлагааны улмаас зарим бүс нутагт температур 40 хэмээс давж, өмнөд хэсгийн Андалуси, хойд хэсгийн Кантабри, Баск мужуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарласан байна.