Кёнги мужийн дэд захирагч асан И Хва-ён мөрдөн байцаалтын үеэр согтууруулах ундаа, хоол хүнс хэрэглэсэн гэж парламентад худал мэдүүлэг өгсөн хэргээр ял шийтгүүллээ. Сувон дүүргийн шүүх түүнийг Үндэсний Ассемблейн өмнө мэдүүлэг өгөх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн дөрвөн сар хорих ял оноосон байна. Энэ хэргийг долоон иргэний бүрэлдэхүүнтэй шүүх хэлэлцэж шийдвэрлэжээ. И Хва-ён 2024 онд парламентын сонсголын үеэр өгсөн мэдүүлэгтээ, дотуур хувцасны үйлдвэрлэгч Ссанбанвулын дарга асан Ким Сон-Тэ бид хоёр 2019 онд Хойд Солонгос руу хууль бусаар мөнгө шилжүүлсэн хэргийн мөрдөн байцаалтын үеэр согтууруулах ундаа, түүхий загасаар дайлуулсан гэж мэдэгдсэн юм. Тэрбээр тухайн үед Кёнги мужийн захирагчаар ажиллаж байсан Ерөнхийлөгч И Жэ Мёныг буруутгахын тулд мэдүүлгээ тохиролцсон гэж мөн хэлжээ.
Кёнги мужийн дэд захирагч асан худал мэдүүлэг өгснөөр ял шийтгүүлэв
6 сар 20, 2026
1 мин уншина