Эгч нь дүүгээ хөнөөж, Rolex цагийг нь хулгайлжээ

Өнгөрсөн оны зургаадугаар сард 69 настай Женнифер Эбботт Хойд Лондонгийн Камден дэх гэртээ нас барсан байдалтай олдсон хэргийг Олд Бэйлигийн шүүх хэлэлцэж эхлэв. Түүний эгч Нэнси Пекстон (69) дүүгээ хөнөөж, алт, алмаазан шигтгээтэй Rolex цагийг нь хулгайлсан хэрэгт буруутгагдаж байна. Нэнси Пекстон өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 10-нд Женнифер Эбботтыг Хойд Лондон дахь орон сууцанд нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд тэрээр уг хэргийг үгүйсгэж байна. Хөрш нь нохой нь тасралтгүй хуцаад байхаар санаа зовж, Эбботтын Камден дэх орон сууцанд зургаадугаар сарын 13-нд хүчээр нэвтрэн ороход түүнийг нас барсан байдалтай олжээ. Принс нэртэй корги үүлдрийн нохойг угаалгын өрөөнд түгжээтэй, айсан байдалтай байсан ч гэмтээгүй байв. Прокурор Уильям Бойс КК шүүх хуралдааныг нээж үг хэлэхдээ, Пекстон өмнөх 90 минутад юу болсныг санахгүй байна гэж хэлсэн тухай дурдав.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж