БНСУ-ын Сөүлийн Цагаачлалын алба шинээр барьсан байр луугаа нүүж, 2026 оны аравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор явуулахаар боллоо. Шинэ байрны хаяг нь Сөүл хотын Сонпа дүүрэг, Жонъи-ро 55 (55 Jeongui-ro, Songpa-gu, Seoul) юм.
Тус албаны шинэ байр луу нийтийн тээврээр зорчиход метрогоор Мүнжон буудлын 4 дүгээр гарцаар гаран 10 минут, автобусаар 'Мүнжон Родео гудамжны орц' буудлаас 15 минут алхаж очих боломжтой. Мөн Сонпа 02 чиглэлийн автобусаар үйлчлүүлж буй зорчигчид 'Hillstate Echo Songpa' эсвэл 'Сөүлийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг' буудал дээр буун 2 минут алхаж хүрэх боломжтой байна.
Цагаачлалын албаны шинэ байр нээгдсэнтэй холбогдуулан Янчон дүүргийн Мокдун-дунг-ро 151 хаягт байрлах хуучин Мокдун байранд аливаа үйлчилгээ, үйл ажиллагааг бүрэн зогсоохыг анхаарууллаа. Иймд БНСУ-д оршин суугаа гадаадын иргэд шилжилт хөдөлгөөний үйлчилгээ авахдаа шинэ хаягийг баримтлах шаардлагатай болж байна.