Франц даяар байрлах олон зуун супермаркет урьд өмнө гарч байгаагүй цахим халдлагад өртлөө. Халдагчид дэлгүүрүүдийн хөргөгч болон хөлдөөгч төхөөрөмжүүдийн температурыг алсаас өөрчилсний улмаас их хэмжээний шинэ болон хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн бүрэн муудаж ашиглах аргагүй болжээ.
Уг цахим халдлагад 'Carrefour', 'Monoprix', 'E.Leclerc' болон 'Coopérative U' зэрэг тус улсын томоохон сүлжээ дэлгүүрүүд өртсөн байна. Тухайлбал, 'Les Mousquetaires' групп дангаараа 300 орчим салбар нь халдлагад өртсөнийг мэдээллээ. Дэлгүүрүүдэд учирсан нийт хохирлын хэмжээ хэдэн сая еврод хүрч болзошгүй гэж тооцоолж байна.
Мөрдөн шалгалтын явцад халдлагад өртсөн хөргөлтийн системүүд нь аюулгүй байдлын шинэчлэл авахаа больсон хуучирсан программ хангамж ашиглаж байсан нь тогтоогджээ. Үүнээс гадна системийн саатлын улмаас зарим салбарт гал гарсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогоор Францын эрх баригчид болон хууль сахиулах байгууллагууд уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор өргөн хүрээтэй мөрдөн шалгалтыг албан ёсоор эхлүүлээд байна.