Дэгүү хотод супермаркетын тааз нурж 38 хүн бэртжээ

БНСУ-ын Дэгүү хотын Бук дүүрэгт орших дөрвөн давхар барилгын хоёрдугаар давхрын таазны хэсэг 10-р сарын 16-ны Бямба гарагийн 10:16 цагийн орчимд нуржээ. Ослын улмаас 38 хүн хөнгөн бэртэл авч, тэдний есийг нь эмнэлэгт хүргэсэн байна.

Осол болох үед тус барилгын хоёрдугаар давхарт ахмад настнуудад зориулсан гал тогооны хэрэгслийн худалдаа болж байсан аж. Дэгүү хотын гал түймрийн алба болон орон нутгийн дүүргийн албаны хүмүүсийн мэдээлснээр, нийт 66 хүн барилгаас гарч чадсан бөгөөд 38 нь зулгаралт зэрэг хөнгөн бэртэл авсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн есөн хүний биеийн байдал хүнд биш байжээ.

Гал сөнөөгчид 60 ажилтан, 14 тоног төхөөрөмжтэйгээр ослын газарт нэмэлт хохирогч хайсан боловч өөр хүн олоогүй байна. Ерөнхийлөгч Ли Жэ Мён ослын талаар цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс мэдээлэл авч, холбогдох байгууллагуудад хохирогчдыг аврах, ослын үр дагаврыг арилгах бүх талын арга хэмжээ авахыг үүрэгджээ. Албаныхан ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

Korea TimesKorea Times · Эх сурвалж