АНУ-ын Сангийн яам Хятадын эмзэг технологийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын дүрэм зөрчсөн анхны торгуулийг лхагва гарагт зарлав. Plug and Play Tech Centre-ийн толгой компани болох Amidi, LLC-д Шанхайн робот техник, хиймэл оюун ухааны компанид хийсэн хөрөнгө оруулалтыг мэдээлээгүй учир 200 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.
Сангийн яамны мэдээлснээр, Amidi, LLC-ийн Хятад дахь охин компани нь Шанхай Ционгче Интеллигент Технологи ХХК-д 92,478 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Гэвч тус компани энэхүү хөрөнгө оруулалтын талаарх шаардлагатай мэдэгдлийг ирүүлээгүй юм.