Жон Стейнбекийн 1952 онд хэвлэгдсэн 'Эдений зүүн талд' хэмээх сонгодог роман дахин дэлгэцийн бүтээл боллоо. Энэхүү зохиолыг анх 1955 онд нэрт найруулагч Элиа Казан кино болгон үзэгчдэд хүргэж байсан юм.
Тэгвэл одоо Элиа Казаны ач охин Зои Казан уг зохиолыг Нетфликс платформд зориулсан мини цуврал болгон найруулжээ. Цувралын гол дүрд Холливудын залуу од Флоренс Пью тоглосон нь олны анхаарлыг татаж байна.
'Эдений зүүн талд' роман нь хувь заяа, чөлөөт сонголт, гэр бүлийн харилцаа, сайн муугийн тухай гүн гүнзгий асуултуудыг хөнддөг. Шинэ цуврал нь орчин үеийн үзэгчдэд энэхүү сонгодог бүтээлийг дахин шинэ өнцгөөс харуулахыг зорьжээ.