Японы теннисний тамирчин, дэлхийн чансааны дөрөвдүгээр байрт бичигдэж байсан Нишикори Кэй 36 насандаа зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр Японы эрэгтэй теннисчдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин юм. Нишикори 2014 онд АНУ-ын нээлттэй тэмцээний финалд шалгарч, түүхэн амжилт тогтоосон. Гэвч сүүлийн жилүүдэд бэртэл гэмтлээс болж тэмцээнд оролцох нь ховордсон юм. Түүний зодог тайлах шийдвэр нь Японы теннисний ертөнцөд томоохон үйл явдал болж байна.