“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай “Rolex” цаг энэ жил хаданд гарчээ. Шалтгаан нь алтны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор тус брэндийн цагны үнэ эрс өсөөд байна. Швейцарьт төвтэй брэндийн зарим алтан цагны үнэ 14 хувиар өсчээ. Гэтэл ган хийцийн цагны үнэ ердөө гурван хувиар өссөн.

“Rolex”-ийн хамгийн алдартай загваруудын нэг болох “Daytona”-ийн үнэ хамгийн их өссөн байна. Тухайлбал, “OysterFlex” бугуйвчтай цагаан алтан цаг нь 38100 ам.доллараар борлуулагдаж байна. Энэ нь өнгөрсөн жилийн 35 мянган ам.долларын үнээсээ хавьгүй өссөн үзүүлэлт юм. Харин шар алтан хийцтэй “GMT-Master” загварын үнэ ойролцоогоор долоон хувиар өсч, 43300 ам.доллар хүрчээ.

Тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч “Rolex” брэнд жил бүр үнээ нэмдэг. Гэвч алтны үнийн өсөлтөөс хамаараад өнгөрсөн онд алтан цагны үнээ хоёр ч удаа нэмжээ.

Дэлхийн төв банк хүүгээ бууруулснаар өнгөрсөн онд алтны үнэ 27 хувиар өссөн. Эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт нүүрлэсэн цаг үед алт бол хамгийн аюулгүй хөрөнгө. Зээлийн хүү буурах үед алт нь бонд гэх мэтээс ч илүү сонирхол татахуйц хөрөнгө болдог.

Цагны үнэ хэдий өссөн ч энэ нь худалдан авагчдыг зогсоож дийлсэнгүй. Чинээлэг худалдан авагчдын халаас зах зээлийн хэлбэлзэлд хотойхооргүй гүн ажээ. Италийн “Watch Spotter” хэвлэлд бичсэнээр үнийн өсөлт нь үйлчлүүлэгчдийг үргээх бус харин ч тэднийг татах гол стратеги болдог.

Дашрамд дурдахад, 2025 онд ам.долларын ханш өсч, зээлийн хүү буурч байгаа тул алтны үнэ буурах төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

ТикТокын од Хаби Ламе НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болжээ

Дэлхийн хамгийн алдартай TikTok хэрэглэгч болох Хаби Ламе НҮБ-ын...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...