Netflix компани 2024 оны дөрөвдүгээр улиралд 18.9 сая шинэ хэрэглэгч нэмж, нийт хэрэглэгчдийн тоо нь 301.6 саяд хүрсэн байна. Netflix-ийн хэрэглэгчдийн тоо хүлээлтээс давсан нь Өмнөд Солонгосын алдартай “Squid Game” цувралын хоёрдугаар улирал болон Жэйк Пол, Майк Тайсон нарын боксын тулаан зэрэг спортын контенттой холбоотой гэжээ.
Үүний зэрэгцээ, тус компани АНУ болон зарим орнуудад төлбөрөө нэмэхээр шийджээ. Тухайлбал,
- зар сурталчилгаатай багцын үнэ $6.99-аас $7.99,
- стандарт зар сурталчилгаагүй багц $15.49-аас $17.99,
- премиум багц $22.99-аас $24.99 болж нэмэгдэх юм.
Тарифын үнээ нэмж буй шалтгаанаа Netflix компани тайлбарлахдаа контентын чанарыг сайжруулах, шинэ контент бүтээхэд энэ орлогыг зарцуулах зорилготой гэж мэдэгджээ.