G-Dragon бие даасан тоглолтоо хийхээр болжээ

“Kpop”-ийн нүүр царай G-Dragon өнгөрсөн Бямба гаригт хамтлагийн анд Taeyang-ийн тоглолтын үеэр олон жилийн дараа анхны бие даасан тоглолтоо хийх болсноо зарлаж шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа. Инчоны Ёнжон арлын “Inspire Arena”-д болсон Taeyang-ийн “2025 Tour The Light Year Encore” тоглолтод Bigbang хамтлагийн реппер G-Dragon, Daesung-тай нэгдэж гэнэтийн бэлэг барин гарч иржээ.

G-Dragon-ийн тоглолт хийх тухайг “Wings” бие даасан дуугаа дуулан тайзан дээр гарсан Daesung зарласан аж.

Тоглолт дууссаны дараа Daesung үзэгчидтэйгээ мэндчилж, удахгүй болох төлөвлөгөөний талаар цухуйлгав.

“Энэ жил маш олон гайхалтай зүйл тохиолдож байна. Taeyang-ийн тоглолт хоёрдугаар сард, G-Dragon-ийн тоглолт гуравдугаар сард болно. Тиймээс би ч бас удахгүй Солонгост анхны бие даасан тоглолтоо хийх байх. Хэрэв танд цаг зав, боломж байгаа бол ирж үзэхийг хүсэж байна” хэмээн тэрбээр хэлжээ. Түүний хэлсэн үг нь G-Dragon-ийн удаан хугацаанд хүлээж байсан тоглолтын төлөвлөгөөг албан ёсоор баталгаажуулсан анхны тохиолдол юм.

Реппер G-Dragon 2017 онд “Act 3, M.O.T.T.E” дэлхийн аялан тоглолтоо хийснээс хойш бие даасан тоглолтоо хийгээгүй билээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...