НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг хийж байна. Тодруулбал “Паркер” сансрын хайгуулын хөлөг нь анх удаа нарны гаднах давхаргад нэвтэрч, маш өндөр хэмийн халууныг тэсвэрлэж байна. 

Энэ хугацаанд холбоо барих боломжгүй бөгөөд эрдэмтэд энэ сарын 27-нд дохио хүлээн авч, хөлгийн ажиллагаа амжилттай болсон эсэхийг мэдэх юм. Амжилттай болбол нарны бүтцийг илүү сайн таньж мэдэхэд тусална гэж үзэж байгаа аж. 

НАСА-гийн эрдэмтэн Никола Фокс “Олон зууны турш хүмүүс нарыг судалсан ч илүү сайн ойлгохын тулд ойроос очиж үзэх ёстой” гэжээ. 

Уг хөлгийг 2018 онд хөөргөж, нарны тойрог зам руу илгээсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нартай ойртсоор байгаа ч энэ удаагийн ажиллагаагаар хамгийн ойр очих төлөвтэй байгаа юм. 

Хөлөг хамгийн ойрдоо нарнаас 6.2 сая км-ийн зайд очно. Бидэнд тийм ч ойр мэт санагдахгүй байж болох ч эрдэмтний тайлбарласнаар нар нь дэлхийгээс 147 сая км-ийн зайд байдаг учир 6.2 сая гэдэг маш ойр зай гэв. 

Хөлөг 1400 градусын хэмийн халуун буюу цахилгааны системийг нь гэмтээж болох цацрагийн нөлөөг тэсвэрлэх шаардлагатай аж. Хөлгийг 11.5 см зузаан нүүрстөрөгчийн нэгдэлтэй гадаргуугаар бүрсэн бөгөөд маш хурдан нэвтэрч, хурдан гарч ирнэ. 

Өөрөөр хэлбэл Лондонгоос Нью-Йорк хүртэлх зайд 30 секунд хүрэхгүй хугацаанд нисэхтэй дүйхүйц хурдаар явах гэнэ. 

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

ТикТокын од Хаби Ламе НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болжээ

Дэлхийн хамгийн алдартай TikTok хэрэглэгч болох Хаби Ламе НҮБ-ын...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...