Норвегийн хөлбөмбөгчин Эрлинг Хааланд Манчестер Сититэй 9.5 жилийн гэрээ байгуулж, 2034 он хүртэл тус клубт тоглохоор боллоо.
Гэрээний хугацаа дуусах үед Хааланд 34 настай байх юм.
Тэрбээр 2022 онд клубт элссэнээс хойш 126 удаагийн тоглолтод оролцож, 111 гоол оруулсан.
Эрлинг Хааландын шинэ гэрээ нь Премьер Лигийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй гэрээнүүдийн нэг гэж “The Athletic” мэдээлжээ.
2022 онд байгуулсан анхны гэрээгээрээ Хааланд 2027 он хүртэл Манчестер Ситид тоглох байсан юм.