Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн шиг ​​хууль ёсны эрх олгож, хуулиар баталжээ. Энэ нь тус уул хэний ч өмч болохгүйг бататгах бөгөөд нутгийн Маори овог төлөөлөгч нь болох юм байна. Түүнчлэн, ууланд хүний эрх олгож буй нь колоничлолын үеэр уугуул иргэдэд хохирол учруулж буйгаа хүлээн зөвшөөрч, нөхөн олговор олгож буйн нэг хэсэг гэж засгийн газрын нэгэн албан тушаалтан хэлжээ.

Хуульд зааснаар, Таранаки уул нь маоричуудын ариун өвөг дээдэс бөгөөд амьд оршил, итгэл үнэмшлийг нь хүлээн зөвшөөрөх ёстой.

Анх Таранаки уулыг Их Британийн судлаач Жеймс Күүк нэрийг нь сольж, Эгмонт болгож байв. Гэсэн хэдий ч Шинэ Зеландын маори үндэстний шаардлагаар нэрийг нь эргүүлэн Таранаки Маунга болгожээ. Сүүлийн үед тус улсын засгийн газар Маори улсад учруулсан түүхэн алдаагаа засах өргөн хүрээний ажлыг хэрэгжүүлэх болсон бөгөөд 1860-аад онд Таранаки уул болон сая гаруй акр газрыг нь хүчээр хураан авсандаа уучлалт гуйсан юм. Түүнчлэн, энэ нь Шинэ Зеландын засгийн газар байгалийн объектод хуулийн дагуу эрх олгосон анхны тохиолдол биш аж. 2014 онд Урверера ойд, 2017 онд Вангануй гол мөн адил хүнийх шиг эрх олгож байжээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

ТикТокын од Хаби Ламе НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болжээ

Дэлхийн хамгийн алдартай TikTok хэрэглэгч болох Хаби Ламе НҮБ-ын...

Төстэй мэдээ