ТикТокын од Хаби Ламе НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болжээ

Дэлхийн хамгийн алдартай TikTok хэрэглэгч болох Хаби Ламе НҮБ-ын Хүүхдийн сангийн /UNICEF/-ийн сайн санааны элчээр томилогджээ.

Сенегалд төрсөн, үйлдвэрийн ажилтан асан тэрбээр хөл хорионы үеэр ажлаасаа халагдсаны дараа Тикток платформд видео хийж эхэлжээ.

24 настай Хаби Ламе төрөлх нутгийнхаа залууст хандаж, UNICEF-ийн элч байснаар дэлхий нийтийг болон үүнтэй холбооотой бусад асуудлыг харах боломж олгоно гэжээ.

“UNICEF-ийн сайн санааны элчээр томилогдож, хүүхдийн эрхийг өдөр бүр нэгдүгээрт тавьдаг байгууллагын нэг хэсэг болох нь жинхэнэ нэр төрийн хэрэг юм” гэж Ламе мэдэгдэлдээ дурджээ.

“Би багадаа ядуурлаас айж, сургуульдаа өөрийн сонирхол, хоббигоо олж чадахгүй байсан. COVID-19 цар тахлын үед ажлаасаа халагдсан. Харин эцэст нь сошиал орчинд өөрийн байр сууриа олж, дэлхийд танигдсан. Хүүхэд бүрд боломж, нөхцөл нь байвал амжилтад хүрч чадна гэдгийг би өөрийн туршлагаасаа ойлгосон” гэж тэр нэмж хэлжээ.

Сенегал Европ руу чиглэсэн хууль бус цагаачлалын гол эх үүсвэрүүдийн нэг юм. Сенегалчуудын 60 хувиас илүү нь 25-аас доош насныхан бөгөөд 90 гаруй хувь нь албан бус салбарт ажилладаг. Тэд олон жилийн турш байгалийн баялгаас олсон орлого гадагш урсаж байгааг ажиглан, өөр сонголтгүй болсон тул хуучин загасчдын завиар Атлантын далайг гатлах аюултай аялалд гарахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Сенегалын залууст хандаж тэрбээр “Мөрөөдлөө томоор төсөөл. Хүмүүс чамайг хүрч чадахгүй гэж хэлсэн ч чи чадах бүхнээ хийгээрэй” гэж зөвлөсөн байна. Ламе хоёр настайдаа төрөлх Сенегалаасаа Итали руу эцэг эхийнхээ хамт шилжин суурьшсан бөгөөд 20 насандаа Италийн иргэншил авчээ. “Миний цус Сенегал гаралтай ч би өөрийгөө сенегал, итали хүн гэж нэгэн зэрэг мэдэрдэг” гэжээ.

ТикТок-т 162 сая гаруй дагагчтай Ламе өдөр тутмын амьдралын энгийн зүйлсэд үггүйгээр хариу үйлдэл үзүүлсэн сонирхолтой бичлэгүүдээрээ алдартай болсон. Цар тахлын үед ажлаасаа халагдсаны дараа тэр илүү их бичлэг хийж, нийтэлснээр цахим орчинд нэрд гарчээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...