Реал Мадрид жилд €1 тэрбумын орлого олсон хөлбөмбөгийн анхны клуб болжээ

Реал Мадрид 2023-2024 оны улиралд 1 тэрбум еврогийн орлого олсон анхны хөлбөмбөгийн клуб болжээ. Тодруулбал тэд $1.04 тэрбумын орлого бүртгэсэн анхны хөлбөмбөгийн баг болж, дэлхийн хамгийн их орлого олдог клубүүдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Реал Мадрид 2022-2023 оны улиралд нийт 831 сая еврогийн орлого олж, Манчестер Ситиг ардаа орхин жагсаалтын эхэнд эргэн ирсэн.

2023-2024 оны улиралд тэд LaLiga, Аваргуудын Лиг зэрэг гурван цом хүртэж, мөн Бернабеу стадионы шинэчлэлийн ажлын дараах тэмцээнүүдээс орлогоо нэмэгдүүлсэн нь тэднийг тэргүүн байраа ахиулж хадгалахад чухал үүрэг гүйцэтгэв.

Deloitte-ийн мэдээлснээр Реалын тоглолтын өдөр олох орлого хоёр дахин нэмэгдэж 248 сая евро болсон бол ханцуйны шинэ ивээн тэтгэлэг болон бараа бүтээгдэхүүний борлуулалт 19 хувиар өсөж, 482 сая еврогийн арилжааны орлого бий болгожээ.

Мөн 2023-2024 оны улиралд дэлхийн өндөр орлоготой 20 клуб нийлээд 11.2 тэрбум еврогийн орлого олж шинэ дээд амжилт тогтоосон байна.

Реал Мадридын дараа Манчестер Сити жагсаалтын хоёрдугаар байрт 838 сая еврогийн орлогоор бичигджээ.

Хэдийгээр Манчестер Сити Английн Премьер Лигт хамгийн их орлого олдог клуб хэвээр байгаа ч жагсаалтын эхний хоёр байрын хоорондох зөрүү (208 сая евро) урьд өмнө хэзээ ч ийм их байгаагүй юм.

Тавд багтсан бусад клуб:

3. Paris St Germain (806 сая евро)
4. Manchester United (771 сая евро)
5.  Bayern Munich (765 сая евро)

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...