Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр “Eurovision” олон улсын дууны тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Оролцогч улс тус бүр нэг уран бүтээлчийнхээ дууг зохион байгуулагч холбоо руу илгээж, уг дууг Еврорадио сүлжээгээр дамжуулан санал хураалт явуулдаг аж. Өнгөрсөн жилийн хувьд Швейцарын дуучин Nemo “The Code” дуугаараа тэргүүн байрыг эзэлж байв. ОХУ уг олон улсын тэмцээнд оролцдог байсан ч 2022 оноос хойш хориг тавиулсан юм. Улмаар тус улсын ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулах зарлигт гарын үсэг зуржээ.

Төрийн мэдлийн “ТАСС” агентлагийн мэдээлснээр, уг тэмцээнийг “Intervision” гэж нэрлэх бөгөөд энэ оны сүүлээр Москва хотод зохион байгуулагдана.

Зохион байгуулах хорооны даргаар ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко томилогдсон бол хяналтын зөвлөлийн даргаар дотоод бодлогын газрын дарга Сергей Кириенко ажиллахаар болжээ. Гэхдээ “Intervision” тэмцээнийг саяхнаас санаачилсан гэвэл эндүүрэл болно. Тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлэхдээ, Латин Америк зэрэг 25 орны уран бүтээлчид уг тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэжээ.

Мөн Путины олон улсын соёлын хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч Михаил Швыдкой өмнө нь “BRICS”-ийн гишүүн орнуудын дунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч 20 гаруй нь аль хэдийн баталгаажсан гэсэн юм.

ЗХУ-ын үед анхны “Intervision” хөгжмийн тэмцээн зохион байгуулалдаж байв. Тодруулбал, 1965-1968 оны хооронд, дараа нь 1977-1980 оны хооронд ЗХУ-ын “Eurovision”-д хариу “цохилт” өгөх зорилгоор болж байсан удаатай. Тиймээс “Intervision” нь шинээр гаргаж ирж буй тэмцээн бус эргүүлэн сэргээж буй зүйл юм. Дашрамд дурдахад, өмнө нь “Eurovision”-д Оросыг төлөөлж Алла Пугачева, Филипп Киркоров, Бяцхан Биг, Манижа нар оролцож байсан. Мөн 2008 онд дуучин Билан “Believe” дуугаараа Оросын цорын ганц “Eurovision”-ын ялагч болсон юм.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

ТикТокын од Хаби Ламе НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болжээ

Дэлхийн хамгийн алдартай TikTok хэрэглэгч болох Хаби Ламе НҮБ-ын...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...