Монголчуудын Вьетнамын талаарх буруу ойлголтууд

Мянга мянган Монголчууд Вьетнам аялах болсноор үнэн худал нь мэдэгдэхгүй олон зөвлөгөө гарж ирсэн.

Хамгийн эмгэнэлтэй нь бид аялахыг хүсэвч өөрт байгаа бүх худал төсөөллөөс болж, хэтэрхий эргэлзэж байгаа явдал юм.

Тиймээс өнөөдөр Вьетнамын талаарх хамгийн түгээмэл 3 буруу ойлголтыг хүргэе.

1. 6-10 сарын хооронд байнга бороо ордог. Вьетнамын аль хэсэгт байгаагаас шалтгаалан бороо өөр өөр байдаг. Ханой хот 6, 7, 8 сард жуулчдад хамгийн тохиромжтой бүс юм. 25 хэмээс 37 хэм хүртэл хуурай, нарлаг өдрүүдтэй. Ихэвчлэн хөх тэнгэртэй, нартай өдрүүдтэй. Хааяа л зарим газраар гэнэт бороо ордог. Фукуок болон өмнөд хэсэгт аадар бороо, аянга цахилгаантай борооны улирал эхэлдэг. *Өдөр нь үүлэрхэг, гэрэл гэгээтэй ч* шөнөдөө дуу цахилгаантай бороо ордог. Гэсэн хэдий ч Вьетнам шиг халуун оронд 20 хэмээс 25 хэмийн хооронд хэлбэлздэг тул хэт халуун биш.

2. Аягүй олон хүн бужигнасан, аялахад тав тухгүй байдаг. Үнэний ортой ч та хаагуур явах, хэдэн сард явахаас ихээхэн шалтгаалдаг. Хот бүрд оргил цаг гэж байдаг ба та энэ үед хотын төвөөс холдож байгалийн үзэмжит газарлуу аялсан нь зүгээр. 2024 оны 4 сар гэхэд л 1,5 сая жуулчид ирсэн. Иймд та мэргэжлийн хөтчийг дагаж явснаар хүн ихтэй газраар явахгүй байж болно. Харин 6-10 сард жуулчдын тоо эрс багасдаг ба борооны улирал ч гэсэн Вьетнам руу зорих хамгийн тохиромжтой цаг ч гэж хэлнэ.

3. Зөвхөн далайн гаралтай хоол зардаг. Вьетнам нь дэлхийн хамгийн олон хоолны төрөлтэй улс ба далайн од, наймаалж зэрэг далайн хоолнууд их ч үхрийн махтай, веган зэрэг энгийн хоолнууд ч элбэг. Мянга сонсохоос нэг үз гэдэг Монгол ардын зүйр цэцэн үгтэй адил Вьетнамд очиж байж л хэр гайхамшигтай гэдгийг ойлгодог юм байна лээ. 

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...