Гадаадын иргэн харъяатын газраас гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагуудын мэдээллийн тоймыг хүргэлээ.
Шинэ оны эхний өдрөөс эхлэн Болгар, Румын улсууд Шенгений бүсийн бүрэн эрхт гишүүн болж байна. Тодруулбал, Шенгений хэлэлцээрт оролцогч бусад улстай залгаа тус хоёр улсын хуурай замын хилийн дагуу хийж буй хяналт шалгалт өнөөдрөөс зогсож байгаа юм.
Шенгений бүсэд нэгдсэн улсуудын тоо 29 болж байна. Үүнд Кипр, Ирландаас бусад Европын Холбооны гишүүн улсууд болон Швейцар, Норвеги, Исланд, Лихтенштейн улсууд багтана.
Мөн Япон Улс хуурамч бичиг баримтаас урьдчилан сэргийлэх зорилгоор паспортынхоо зурагтай хуудсыг чип бүхий хуванцар материалтай болгожээ. Хуванцар хуудсыг хазайлгаж харахад интоорын цэцэг болон тогорууны дүрс тодорч харагддаг нууцлалтай болжээ. Энэ оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн захиалагдах шинэ паспортууд ийм загвартай хэвлэгдэх юм байна.