Энэтхэгийн хэвлэлүүд “ChatGPT”-ыг шүүхэд өгнө

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллагууд нэгдэж “OpenAI” компанийн эсрэг хуулийн нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, “The Indian Express”, “The Hindu”, “The India Today group”, тэрбумтан Гаутам Аданигийн “NDTV” болон бусад 10 гаруй хэвлэл өөрсдийнх нь материалыг зөвшөөрөлгүй ашигласан гэж “ChatGPT”-ыг буруутгав.

Харин “OpenAI” компанийн хувьд “Хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийтэд ил өгөгдлийг ашигладаг” гэж өөрсдийгөө өмгөөлж байна.

Дашрамд дурдахад, “OpenAI”-ын гүйцэтгэх захирал Сэм Альтман Лхагва гаригт Энэтхэгийн Мэдээллийн технологийн сайд Ашвини Вайшнавтай хямд өртөгтэй хиймэл оюун ухааны системд чиглэсэн Энэтхэгийн төлөвлөгөөг хэлэлцэхээр Делид иржээ. Тэрбээр “Энэтхэг улс хиймэл оюун ухааны хувьслын түүчээлэгчдийн нэг байх ёстой. Энэтхэг бол хиймэл оюун ухаан, ялангуяа ‘OpenAI’-ын хувьд маш чухал зах зээл” гэжээ.

Судалгаа харвал “ChatGPT”-ын хэрэглэгчдийн хамгийн том төвлөрөл Энэтхэгт байна.

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн байгууллага “OpenAI”-ын эсрэг анх нэхэмжлэл гаргасан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байв. Тодруулбал, Энэтхэгийн хамгийн том “Asian News International” агентлаг өөрсдийнх нь зохиогчийн эрхтэй материалыг ашиглалаа гэж “ChatGPT”-ыг буруутгаад, 20 сая рупи буюу 230 мянган ам.доллар нэхэмжилсэн юм.

Зөвхөн Энэтхэгээр тогтохгүй дэлхийн 10 гаруй улсаас “OpenAI”-д гомдол гаргажээ. Эндээс хамгийн томоохон нь “NY Times” хэвлэл байна. “NY Times” 2023 оны арванхоёрдугаар сард “OpenAI” болон “Microsoft”-оос олон тэрбум ам.доллар нэхэмжилжээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...