Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг 2034 онд Саудын Арабт зохион байгуулахаар болсныг FIFA-аас мэдэгджээ.
Лхагва гарагт болсон FIFA-ийн хурлаар санал хураалт явуулсны дараа 2030 болон 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсуудыг баталгаажуулсан аж.
2030 онд хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдаж эхэлсний 100 жилийн ой болох юм. Тус онд тэмцээнийг гурван тивийн зургаан улсад зохионо.
Тухайлбал Испани, Португал, Марроко улсууд хамтран зохион байгуулах бол Уругвай, Парагвай, Аргентин улсад нээлтийн тоглолтуудыг хийх юм.
Маррокогийн хувьд анх удаа ДАШТ-ийг улсдаа зохион байгуулж байгаагаас гадна Хойд Африкийн анхны төлөөлөл болж байна.
2026 онд болох тэмцээнийг Канад, АНУ, Мексик улсууд хамтран зохион байгуулахаас гадна 48 баг өрсөлдөх анхны ДАШТ болж буйгаараа онцлог.