Украин улс лхагва гарагт Оросын хийг өөрсдийн хоолойгоор дамжуулан Европын хэрэглэгчдэд түгээдэг байсныг зогсоожээ.
Тодруулбал Орос-Украины дайн эхлэхийн өмнө талууд уг гэрээг байгуулж байсан бөгөөд дайн эхэлснээс бараг гурван жилийн дараа гэрээний хугацаа дуусгавар болж байна.
Оросын төрийн өмчит Газпром компани энэ хийн дамжуулалтаас орлого олдог байсан бөгөөд Украин транзитын төлбөр авч байв.
Украины Эрчим хүчний сайд Герман Галушенко “үндэсний аюулгүй байдлын үүднээс” гэрээг зогсоосныг мэдэгдсэн юм.
Тэрбээр “Энэ бол түүхэн үйл явдал. Орос зах зээлээ алдаж, санхүүгийн алдагдал хүлээх болно. Европын орнууд аль хэдийнэ Оросыг хийг зогсоож эхэлсэн бөгөөд Украин үүнтэй нийцсэн алхмыг хийлээ” гэв.
Украины энэ шийдвэрийн дараа Газпромоос “Киев гэрээг сунгахаас татгалзсан тул Украинаар дамжин хий экспортлох боломжгүй болсон” гэдгийг мэдэгдсэн.