Оросын хийн нийлүүлэлтгүй болсон Молдав цахилгаанаа хязгаарлаж эхлэв

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдавын салан тусгаарлах бүс нутаг Оросын байгалийн хийн нийлүүлэлт зогссоны улмаас цахилгаан таслахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Днестрийн эрх баригчид Молдав даяар өдөрт гурван цаг цахилгаан таслахаар төлөвлөжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Приднестровье дэх айл өрхийн халуун ус, халаалтыг аль хэдийн зогсоосон бөгөөд хүнсний үйлдвэрлэгчдээс бусад бүх үйлдвэрүүд үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Оросын эрчим хүчний аварга Газпром Лхагва гаригаас эхлэн Украины нутгаар дамжуулан Европ руу хий экспортлохоо зогсоосон тул Молдавын эрх баригчид ийм арга хэмжээ авчээ. ОХУ-ын орлогын эх үүсвэрийг багасгах шаардлагатай гэж үзсэн Украин өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр дамжин өнгөрөх гэрээгээ сунгахаас татгалзсан юм.

Харин ОХУ-ын зүгээс Молдав байгалийн хийн өр төлбөрөө төлж барагдуулаагүй тул нийлүүлэлтээ зогсоосон гэж мэдэгдсэн. Молдав руу нийлүүлдэг байсан Оросын байгалийн хийн ихэнх хэсгийг Приднестровье цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг байжээ.

Одоогийн байдлаар, Молдавын засгийн газар Румын улсаас байгалийн хийн нөөцөө авна гэж мэдэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...