Канадын Ерөнхий сайдаар 9 жил ажилласан Жастин Трюдо огцорлоо

Даваа гарагт Канадын Ерөнхий сайдаар арав дэх жилдээ ажиллаж буй Жастин Трюдо огцорч буйгаа мэдэгдлээ.

Тодруулбал эрх баригч Либерал намын даргын суудлаас огцорч, Ерөнхий сайдын суудлаасаа ч буух юм.

Намын шинэ даргыг сонгох хүртэл Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ. Огцорч буй шалтгаанаа тэрбээр намын дотоод зөрчлөөс үүдэлтэй гэж тайлбарласан.

Тэрбээр “Канад улс сонгуулиар жинхэнэ сонголт хийх эрхтэй. Би дотоод зөрчилдөөний улмаас тэр сонгуульд сайн сонголт болж чадахгүй гэдэг нь тодорхой боллоо” гэсэн юм.

Түүний хувьд ганц харамсаж буй зүйл нь сонгуулийн үйл явц гэж хэлсэн. “Би энэ улсын Засгийн газраа сонгох арга барилыг өөрчилж, хүмүүс нэг сонгуулийн хуудсанд хоёр, гурав дахь сонголтыг хийх боломжтой болгохыг хүсэж байсан” гэжээ.

Түүнчлэн парламент гуравдугаар сарын 24 хүртэл завсарлах буюу хоёр сар хагасын хугацаанд парламентынх нь үйл ажиллагаа түр зогсох болж байна.

Жастин Трюдо нь 2015 оноос хойш Канадын 23 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

Төстэй мэдээ