Улмаар орон нутгийн цагаар 13 цагийн үед Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газар /CIO/ өөрсдийн ажилчдын аюулгүй байдлын төлөө ажиллагааг зогсоож буйгаа мэдэгдлээ.
Баривчлах ажиллагааг зогсоож буйг мэдэгдсэний дараа дэмжигчид нь “Бид яллаа” хэмээн баяраа тэмдэглэжээ.
Шүүхээс гаргасан баривчлах захирамж энэ сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гараг хүртэл хүчинтэй юм.
Парламентын гишүүдийн олонх Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжиж бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа Үндсэн хуулийн шүүхээс түүнийг гурван ч удаа шүүх хуралд дуудсан. Ерөнхийлөгч Юн алинд нь ч очоогүй.
Улмаар түүнийг баривчлах захирамж гаргаад байв. Ерөнхийлөгчийн хуулийн албанаас баривчлах захирамжийг хууль бус хэмээн үэзж буй.