Анжелина Жоли, Брэд Питт нар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ

Анжелина Жоли, Брэд Питт нар найман жилийн хууль ёсны маргааны дараа салалтын тохиролцоонд хүрсэн гэж түүний өмгөөлөгч мэдээллээ.

2014 онд гэрлэсэн, зургаан хүүхэдтэй уг хосыг энтертайнмент ертөнцийн хамгийн нэр хүндтэй хосуудын нэг гэж үздэг байсан бөгөөд хэвлэл мэдээлэл тэднийг “Бранжелина” гэж хочилдог байв.

Жоли 2016 онд “эвлэршгүй зөрчил” гэсэн үндэслэлээр салах өргөдөл гаргасан. Удалгүй тусгаар шүүх ажиллагааны явцад тэр жил хувийн онгоцонд болсон хэргийн үеэр Питтийг түүнд болон тэдний хоёр хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан нь ил болсон.

Салалтын гэрээний нөхцлийг олон нийтэд зарлаагүй байна.

Энэ явдлыг мөрдөн шалгах явцад Питтэд ямар нэгэн хуулийн ял оногдуулаагүй бөгөөд тэрээр уг зүйлийг үгүйсгэсэн юм. Түүний өмгөөлөгчид салалтын тохиролцооны талаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна.

Жолигийн өмгөөлөгч Жеймс Саймон “People” сэтгүүлд өгсөн мэдэгдэлдээ, үйлчлүүлэгч нь гэр бүлийнхээ амар амгаланг олоход анхаарлаа хандуулж буйг онцолсон байна.

Салалтын гэрээний нөхцлийг олон нийтэд зарлаагүй байна. 2016 онд салалтын тухай яригдаж эхлэхэд тэд энэ үйл явцыг хувийн нууцлалтайгаар зохицуулах талаар дурдсан юм. Хэдий тэдний харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил болоогүй ч, шүүх ажиллагаанаас ил болсон мэдээллүүдээс үзэхэд маргаантай салалт байсан.

Жоли Питтийг “өшөө авах дайралт явуулсан” хэмээн буруутгаж, Питт  бизнесийг нь санаатайгаар сүйтгэхийг оролдсон гэж түүнийг буруутгасан билээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

Төстэй мэдээ

Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри...

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...